Онигоо: Багш Вовка хоёр

vovka.  Вовкагаас багш нь асуув.
Багш: Асч байсан 3 лааны нэгийг нь унтраавал хэд үлдэх вэ?
Вовка: 1 үлдэнэ. Нөгөө хоёр нь ассаар байгаад дуусчихна.
Багш: Уг нь чамаар 2 гэж хэлүүлэх гэсэн юм. Гэхдээ яахав, сэтгэж байгаа чинь таалагдаж байна.
Вовка: Багшаа, би танаас тэгвэл нэг юм асууя.
Багш: За тэг.
Вовка: Гурван хүүхэн зайрмаг идэж байжээ. Нэг нь долоож, нэг нь хазаж, нэг нь хөхөж идэж байсан бол аль нь нөхөртэй вэ?
Багш нь инээснээ: Бодвол тэр хөхөж идэж байгаа нь юм болов уу даа.
Вовка: Биш. Хуруундаа бөгжтэй нь. Гэхдээ таны яаж сэтгэж байгаа чинь их таалагдаж байна.

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …