Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтынхан дүүрэгтээ шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 02-02/28 тоот “Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, 231 иргэн хамрагдсан шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хийжээ.

1210

Шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй, үйлдвэрлэсэн он, сар, өдөр тавиагүй, бүтээгдэхүүний дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ баталгаажилтгүй “Өег -999” нэрийн бууз, банш, дотор махан таташ, “Суман гүн”, “Алиман сар”, “Сигнал” ХХК-ийн худалдаалагдаж буй хэвийн боовны шошгон дээр хадгалах хугацааг буруу тэмдэглэсэн, чаналгын гурилан бүтээгдэхүүний стандартыг бичсэн зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.

105

Шалгалтаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалалтын хугацаа дууссан 30.9 кг 79 ширхэг, 257.6 мянган төгрөгийн зөгийн бал, эрдэнэ шиш, шоколад,чихэр, масло, “Esse Change” нэрийн тамхийг хураан авч хүн амын эрүүл мэнд, удмын санд учирч болох хохирол, эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …