Говьсүмбэр аймаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

olloo_mn_1424489199_darhanСар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч чангарч, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Тэгвэл гурван хоногийн өмнөөс хүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас ОБЕГ-ын даргын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарласан билээ. Энэ сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн баасан гаригийн өглөөний 07.00 цагаас бямба гаригийн өглөөний 07.00 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг хязгаарлаж хаасан. Тухайн байдлаас болж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Орхоны гүүрнээс Дарханы 40-ийн пост хүртэл 300 орчим тээврийн хэрэгсэл саатсан байна.Цаг агаарын нөхцөл байдал харьцангуй сайжирсан тул өчигдрөөс зорчихыг хязгаарласан замыг нээсэн. Гэвч замын хальтиргаа гулгаа их байгаа нутаг буюу Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчихгүй байх анхааруулгыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой замын хөдөлгөөнийг хоёр талаасаа хааж, замын хөдөлгөөн хязгаарласан байгаа юм байна. Багануур, Багахангайн чиглэлд салхи шуургатай замын нөхцөл хальтиргаа гулгаатай байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас сануулж байна.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …