Оскарт нэр дэвшсэн бүтээлүүд

Өнөөдөр кино ертөнцийн хамгийн томоохонд тооцогдох Америкийн кино академийн дээд шагнал, 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдаж байна.

Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Калифорни мужийн Лос-Анжелос хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор эхлэн, шилдгүүдээ тодруулах юм.

Нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан бөгөөд энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс “Оскар”-ын шилдэг кино номинацид “Birdman”, “American Sniper”, “Boyhood”, “The Imitation game“, “Grand Budapest Hotel”, “Selma”, “The theory of everything“, “Whiplash” хэмээх шилдэг найман кино өрсөлдөхөөр болсон юм.

Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр дэвшин өрсөлдөнө. Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөгч хэн байх вэ гэсэн асуулт олон хүний сонирхлыг татдаг билээ.

Кино урлагийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын цар хүрээ, ёс жаягийг үлгэрлэн үзүүлж басхүү хүмүүсийг мартагдахааргүй хөгжөөх хүндхэн үүрэг хөтлөгчид оногддог.

Тэгвэл энэ жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулахаар болсон тухай Кино урлаг, шинжлэх ухааны академиас албан ёсоор мэдэгдсэн.

Харин 2014 оны Оскарын шагнал хүртсэн жүжигчид болох Льюпита Ньонго, Кэйт Бланшетт, Мэттью Макконахи болон Жэйред Лето нар энэ удаад номинацид нэр дэвшигчдийг танилцуулах үүрэг хүлээжээ.

Энэ удаад 9 төрөлд тус тус нэр дэвшсэн “Birdman” болон “Grand Budapest Hotel” кинонууд хамгийн их анхаарал татаж байгаа юм.

Мөн “Imitation Game”, “Boyhood”, “American Sniper” кинонууд нэгээс олон номинацид нэр дэвшсэн. Алдарт жүжигчин Мэрил Стрийп 19 дэх удаа Оскарын шагналд нэр дэвшин, дээд амжилт тогтоолоо. Тэрээр шилдэг туслах эмэгтэй дүрд нэр дэвшсэн юм.

Харин шилдэг туслах эрэгтэй дүрд нэр дэвшсэн Роберт Дувалл энэ номинацид нэр дэвшсэн хамгийн өндөр настай жүжигчин боллоо.

Тэрээр 84 настай юм. 2012 онд Кристофер Пламмер 82 настайдаа шилдэг туслах дүрийн эзнээр тодорч байв. Харин хамгийн сайн хүүхэлдэйн кинонуудын жагсаалтад “Lego Movie” багтаагүйд олон хүн гайхаж байна.

112577154ea6c4f1353523 261007754ea6c4fad46004 558176754ea6c4d6bc4411 658375554ea6c4e6c10742 780471054ea6c50f34b146 979788254ea6c505460925

эх сурвалж: www.bataar.mn

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …