МАН-ын удирдлагууд гишүүд дэмжигчидтэйгээ золголт хийлээ

DSC_0012МАН-ын удирдлагууд гишүүд, дэмжигчид, албан хаагчидаа хүлээн авч “Галзууруулагч” хэмээгч модон хонь жилийн сар шинийн золголтоо хийлээ. Жил бүр уламжлал болон хийгддэг нэгдсэн золголтонд УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь, С.Бямбацогт нар оролцож намын ахмад гишүүд дэмжигчид, албан хаагч нартай золголоо.

Золголтонд Дашчойлон хийдийн лам хуврагууд ерөөл айлдаж Модон Хонь жилийн ажил үйлс аз хийморийг даатгаж номын авшиг хүртээсэн. Модон хонь жилдээ амжилт ололтоор дүүрэн байж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж амжилттай ажиллахын төлөө хамтдаа зүтгэхийг намын дарга уриалж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уламжлалт золголтондоо үндэснийхээ хувцсаар гоёсон олон түмэн ихээхэн ач холбогдол өгч хүндэтгэлтэй хандан оролцдог билээ.

DSC_0023 DSC_0040 DSC_0060(1) DSC_0028(1) DSC_0067(1)

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай …