Сар шинээр нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй байна

d7a3b449aa6d4a7667e85752169adedcСар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг тухай бүрт мэдээллээр хангаж ажиллалаа. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч, дотоод ажилтан, шинжээч, жолооч бэлэн байдалд ажиллав. Энэ хугацаанд нийтийг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй, тайван шинэлжээ.

Мөн НЗДТГ, Нийслэлийн Шуурхай алба, ОБЕГ, ХӨСҮТ зэрэг газруудтай байнгын холбоотой байж, цаг үеийн мэдээлэл солилцон хамтран ажилласан. Нийслэл болон зарим аймагт гал түймэр гарсныг тухай бүр унтраасан, цаг агаар муудсанаас орон нутгийн зарим зам хаагдаж, хөдөлгөөний хязгаарлалт, хорио тогтоосон бөгөөд иргэдээс даралт ихэссэн, ханиад томуу туссан гэсэн дуудлагууд холбогдох газруудад ирсэн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …