УИХ-ын гишүүн Д.Арвин шинэ 3-р төрөх эмнэлэгт ажиллав

DSC_7239Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар төрөх эмнэлэгийн шинэ барилга удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд өнөөдөр биечлэн оролцлоо.

DSC_7259

Өнөөдөр л гэхэд тус дүүргийн 110 гаруй эмэгтэй цэвэрлэгээ хийхээр ирээд байгааг энэ үеэр дуулгасан юм. Төрөх эмнэлэгийн шинэ байр 3 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх бөгөөд энэхүү шинэ төрөх эмнэлэг нь  зөвхөн Баянзүрх дүүрэгт харьяалагдаад зогсохгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон эмнэлэгийн нэг болох ёстой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэ үеэр онцолсон юм.

DSC_7266

Хуучин 3 дугаар төрөх эмнэлгийн суурин дээр сүндэрлэн боссон эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг “Цамхаг” констракшн хийж байна. Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна.

DSC_7269

Түүнчлэн 7 давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилт хийжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …