Мөнгөгүй хүн засал хийлгэх эрхгүй

ганМонголчууд бид шинийн 15-нд багтаан ирж буй жилийнхээ засал номыг хийлгэдэг уламжлалтай. Ямар шашинтай бай хамаагүй хүн бүр л эдгээр өдрүүдэд жилийнхээ заслыг хийлгэдэг жам болсон. Тиймээс хүн бүр тухайн жилийнхээ засал номыг хуруулах гэж гандан хийдийг зорьдог билээ.Жил бүр нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгаас ч хүмүүс ирж заслаа хийлгэхээр Гандантэгчилэн хийдэд цугладаг байна. Ганц төв гандан гэлтгүй монгол орны өнцөг булан бүрт байрлах хийдүүд хүний хөлд дарагддаг байна. Сүсэгтэнүүд шинийн 15-ны дотор заслаа хийл гэж, номын дуу сонсохыг сайн гэж үздэг байна. Харин лам, хуваргууд үүнээс арай өөр бодолтой байдаг байна. Хэдийгээр сүсэгтэн олон шинийн 15-нд багтааж ом уншуулахыг илүүд үздэг ч энэ нь хийд, лам нарын хувьд бизнес болоод удаж байгаа билээ. Ихэнх хийдүүд өөрийн гэсэн үнэ тарифтай болсон. Нэг ном л гэхэд хамгийн доод ханш нь 500 төгрөг том ном болоод ирвэл 1500-2000 төгрөгийн ханштай. Нэг айл гэхэд л доод тал нь 2 гишүүнтэй нэг хүн нь л гэхэд гурван ном уншуулна гээд бодоход нэг айлаас дор хаяж 5000-10000 төгрөг гарна гэсэн үг юм. Хэдийгээр хийдүүд сүсгээрээ өглөг өгнө гэдэг боловч. Ямар ч мөнгөгүй хүн бол жилийнхээ заслыг хийлгэх эрхгүй гэж ойлгоход болно. Сүсэгтэн олны буян хураадаг гэх сүм, хийдүүд хэзээ бизнесийн байгууллага байхаа болх юм бол.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …