“Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний талаар мэдээлэл хийлээ

32_8fae71ad3279e15f6337ec33293782dc8917e5f1Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ.

    13 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 02-р сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамжаар өлсгөлөн зогсоож, оролцогчдыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарсан юм.

    2015-оны 02-р сарын 23-ны өдөр энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журам сахиулан аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтанд ажиллаа.

Өлсгөлөн зарлаж буй иргэдэдэд албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг танилцуулахад тус иргэд өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очсон мөн “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд өлсгөлөн зарлаж буй газарт барьсан гэрээ өөрсдөө буулгаж авч явсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага, өлсгөлөн зарлаж буй ирэгэд болон тэднийг дэмжигч иргэдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй.

ЦЕГ Хэвлэл Мэдээллийн Төв

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …