Эмэгтэйчүүдийг хамгаалах дотоож

emegteichuudiig-hamgaalah-bandaashСүүлийн үед хамгийн хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж буй Энэтхэг эмэгтэйчүүдэд зориулан тус орны Ченнаи хотын автомашин зохион бүтээгч инженерүүд нэгэн сонирхолтой дотоожийг бүтээжээ.

Society Harnessing Equipment буюу “Нийгэмд тустай төхөөрөмж” нэртэй энэхүү дотоожийг хүчирхийлэлд өртөж буй хохирогчид гэмт хэрэгтнийг буулган авч, цагдаа дуудахад туслах юм байна.  Уг дотоож нь GPS болон GSM төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд 380 киловольтоор цохих чадвартай цахилгаан бороохойгоор тоноглогдсон ажээ.

Дотоож эхлээд хүчин хийхийг завдагчийг цахилгаанаар цохих бөгөөд дараа нь цагдаагийн газар руу гэмт хэргийн үйлдэгдсэн газрын байр байдлын тухай мэдээллийг илгээх бөгөөд хохирогчийн ойр дотны хүмүүсийн гар утас руу байршлыг заасан мессеж явуулах гэнэ.

Эмэгтэйчүүдийг хүчирхийлэгчдийг эрс эсэргүүцэгч инженер залуучууд тун удахгүй хамгаалалттай дотоожоо худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Т.Анир http://ugluu.mn

Ugluu-logo6

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …