“Хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн байсан”

6fb5bd6f51550e57originalНоён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийг урьд шөнө 00.50 цагийн орчимд албадан тараасан гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. 

-Өлсгөлөн зарласан иргэдийн ямар шалтгаанаар тараасан нь тодорхой бус байна л даа.  Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн нь  эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс  Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан юм. 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр, цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулж, хэв журмын хамгаалалтад ажилласан.

-Олон нийтийн зүгээс тэднийг эсэргүүцсээр байхад албадан тараасан гэх яриа байна? 
– “Босоо хөх Монгол” ТББ-ын өлсгөлөн зарласан гишүүд албадан эмчилгээний дүгнэлтийг танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эрүүл мэндийн байгууллага руу явсан. Ямар нэг хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлгийн байгууллага руу авч явахад иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд ямар нэгэн зөрчил гараагүй.

Яагаад заавал шөнө дундаар албадан тараах болсон юм бэ?
-Өдрийн цагаар замын хөдөлгөөнөөс эхлээд иргэдэд хүндрэл учруулахаар байсан. Тиймээс зам хийгээд олон нийтийн хөдөлгөөн татарсан үед хууль ёсны дагуух арга хэмжээг авсан.

-Тэд хаана эмчлүүлж байгаа вэ?
-Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байгаа.

эх сурвалж. www.unen.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …