Цахим ертөнцийн түүхэн дэх хамгийн хүчтэй халдлага

cyberattack

Цахим ертөнцийн түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй буюу 10-300 хүртэл гб/с хурдтай “DDos” халдлагыг “Spamhaus” компаний эсрэг 2013 оын 3 сарын 21, 22-ны өдрүүдэд үйлдэгдсэн тухай “Файненшл таймс” сонин анх олон нийтэд хүргэсэн байдаг.

Женевт суурилдаг тус сүлжээ нь спамтай тэмцдэг бөгөөд уг халдлагаас болж дэлхийн сүлжээ хэсэг хугацаанд удааширсан байна. Кибер дайралтын Clоudflare компани “уг халдлагууд нь цахим ертөнцийн түүхэн дэх хамгийн хүчтэй халдлага байлаа. Өмнөх удаагийнхаас 6 дахин хүчтэй байсан. Кибер халдлагыг Зүүн-Европын орнууд болон Орос улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн компьютерүүдээс хийсэн” хэмээн мэдэгджээ.

Шинжээчид олон улсын кибер халдлагууд өдрөөс өдөрт аюултай болж байгаад түгшиж байгаагаа дахин илэрхийлээд байгай юм.

Т.Анир http://ugluu.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …