Увс аймгийн Өмнөговь суманд янгир ямаа хамуурчээ

yangirУвс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурч орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурч одоогийн байдлаар зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурсан байдалтай үхсэн байсныг нутгийн иргэд олжээ.

Энэ дагуу аймгийн Байгаль орчны хэлтэс тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй байгаа учраас асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэх ёстой хэмээн нутгийн иргэд үзэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт албан бичиг явуулсан байна.

Харин Ч.Хүрэлбаатар гишүүн уг асуудлаар Засгийн газарт буюу БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд албан бичиг хүргүүлж, асуудлыг нэн даруй шийднэ хэмээн найдаж буйгаа давхар уламжилжээ.

d0426eab03f0e33849728fb5b53facf7original 88896813e9c37f86fd38148da0a14bd9originalЭх сурвалж. www.shuurhai.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион …