Газрын эрхээ баталгаажуулах хугацааг энэ сарын 27-ныг хүртэл сунгалаа

olloo_mn_1424825722_olloo_mn_1408413227_gazarrЦахим системээр бүртгүүлж, газар өмчилж  авахаар сонгогдсон  иргэд энэ сарын 26-ны дотор  газраа  баталгаажуулах ёстой байсан. Энэ ажил хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас идэвхтэй хандан дараалал үүсгэх болжээ.  Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас  өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.
Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27-р хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах ёстой аж

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …