“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өлсгөлөн тэмцлийнхээ захиалагчийг илчиллээ

io20273468201502250418Эх орныхоо газар шороог ухуулахгүй хэмээн ард иргэд эсэргүүцэл үзүүлж байгаа билээ. Тэгвэл тэд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар энэхүү тэмцлээ эхлүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ “Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье” гэж хэлсний дагуу уг тэмцэл явагдаж байгаа ажээ.

“Ерөнхийлөгч маань маш зөв тэмцлийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд бүгдээрээ ерөнхийлөгчөө дэмжиж тэмцэлд нь нэгдэцгээе” хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа нийтлэв.

эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …