Монгол Улсын Ерөнхийлөгч “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлнэ

40847_73645Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна. Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох гэж буй талаар өнөөдөр ГХЯ, БОНХАЖЯ-ны хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцохоор болжээ.

“ITB Berlin” үзэсгэлэнд оролцож улс орноо сурталчилсан улсад ирэх жуулчдын тоо нэмэгддэг тул Монгол Улс зохион байгуулалт сайтай оролцож, нүүдэлчдийн соёл ахуй, үндэсний ёс уламжлал, өвөрмөц байгалиа сурталчлан жуулчид татах гол зорилт тавьж байгаа ажээ.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монголын урлаг, спортын одод оролцох юм. Олимпийн наадмын алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочноор оролцохоор болсон байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …