2015 оны “Залуу хүн” лекцийн анхны зочиноор Г.Эрдэнэгэрэл уригдлаа

6e9079ba5bc4b77fd8d19db7b926e2b0Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц 7 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж ирэх 3 дугаар сарын 06-наас эхлэх гэж байна. 2015 оны “Залуу хүн” цуврал лекцийн анхны салхийг МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл хагалахаар боллоо. Тэрээр “Аmerician Smile” гэсэн сэдвээр лекц унших бөгөөд дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцах гэнэ.

Залуу хүн цуврал лекц нь залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан хүмүүсээс үлгэр дууриалал авах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдөг манайд зохион байгуулагддаг томоохон лекцүүдийн нэг болоод байна. Тиймээс дараагийн цуврал лекцэнд хэнийг  урьж ярилцмаар байгаагаа https://www.facebook.com/events/1771385333086630/?fref=ts гэсэн хаягаар ирүүлэх боломжтой бөгөөд онлайнаар хамгийн олон хүний санал авсан хүнийг уг лекцийн зочноор урьж түүний амжилтын түүхээс хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …