Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Өнөөдөр Профессор Жэймс С.Фишкин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Азийн сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ким Хантер нар оролцлоо.
Уулзалтын эхэнд ноён Жэймс С.Фишкин “Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад ардчилсан хувьсгалыг өрнүүлж, өнөөдөр бүс нутагтаа манлайлахад онцгой үүрэг гүйцэтгэж буйд хүндэтгэж явдаг” гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр Монгол Улс зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх гэж байгаа 23 дахь улс бөгөөд нийслэлийн удирдлагууд иргэдийн оролцоог аливаа шийдвэртээ бодитойгоор тусгахад анхаарч ажиллаж байгаа нь засаглалыг сайжруулах зөв алхам хэмээн тодотгон хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөгийн ардчилсан нийгэм байгуулах зам дардан байгаагүйг дурьдаж, Зөвлөлдөх Ардчилал буюу нийгэм, эдийн засагт тулгамдаж буй тодорхой асуудлуудаар иргэдийн саналыг авч шийдвэр гаргахад бодитой оролцоог хангах нь Монгол Улсад нэн шаардлагатай цаг үеэ олсон чухал ажил” гэдгийг онцлоод дэлхийн олон улсад амжилттай хэрэгжүүлсэн Зөвлөлдөх ардчиллын арга замыг Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …