Хил, хорио цээрийн хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо

28c1586c1cb6667b26f8f5ae8dfcbbcdМэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Сар шинийн баярыг угтаж улсын хэмжээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар нийслэл, орон нутгийн хяналтын газрууд мэдээлэл хийлээ. Шалгалтын үеэр хугацаа нь дууссан, муудсан, гэмтсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, зориулалтын бус нөхцөлд хүнсийг тээвэрлэх, хадгалах зөрчлүүд нийтлэг илэрчээ. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд шалгалтын үеэр гадны биетээр бохирлогдсон импортын жимс, хүнсний ногоо худалдаалагдах байсныг шалгах, хяналт шалгалтаа сайжруулахыг Хил, хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн уул уурхай, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан эдгээр салбарт тавих хяналт шалгалтыг сайжруулах, гуравдугаар сарын 02-ноос эхлэх “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг харъяалах нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулахыг даалгав.

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал, шуурхай хурлыг долоо хоног бүрийн Даваа гаригийн 17:00 цагаас ээлжлэн хийж байхаар тогтлоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …