Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хооронд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар нийтийн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь холбогдох хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй болгоход Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлөөс мэргэжил арга зүйн удирдлагаар хангах замаар хамтран ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албанд сонирхлын зөрчил үүсгэж болохуйц, мэргэжил, мэргэшлийн бус болон хууль тогтоомжид заагдсан шалгуур хангаагүй этгээд томилох, томилогдохоос урьдчилан сэргийлэх, төрийн албаны сонгон шалгаруулалт, ажлын байрны шаардлагад нийцүүлж нэр дэвшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж хэвшүүлэх, нийтийн албан тушаалд томилогдохоор Төрийн албаны зөвлөл, түүний Салбар зөвлөл, аймаг, нийслэлийн Боловсролын газрын шийдвэрээр нэр дэвшсэн этгээдийн бүрдүүлэх бичиг баримтын төрөлд “нэр дэвшүүлсэн тухай” тогтоол, тушаал, албан бичгийг хавсаргасан байдал болон хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан асуудлыг нягтлан үзэх, хамтарсан шалгалтыг зохион байгуулах, улс төрийн нам, эвсэл бүлэг, тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлоор нийтийн болон төрийн албанд томилогдох, томилох явдал түүний үр дагавар, шалтгаан, нөхцөлийг тогтоож Улсын Их Хурал, түүний Байнгын хороонд танилцуулах, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг эрх зүйн орчинд нийцүүлэх саналыг боловсруулахад санал дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, төрийн байгууллагууд авлигад өртөх эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг батлан, тэрхүү албан тушаалд хувь хүнийг сонгон шалгаруулж авах тусгайлсан журам батлах талаар зөвлөмж боловсруулах зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан тохиролцов.