Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд болж дууссан. Цахим системээр газар өмчилж авахаар 13821 иргэн сонгогдсон бөгөөд эдгээр иргэн 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.
– Цахим газар өмчлөлөөр сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалт хэзээ дуусах вэ ?
Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд очиж өргөдлөө баталгаажуулна. Газар өмчлөлийн өргөдөл баталгаажуулалтын үеэр Сар шинийн баярын өдрүүд таарсан учир энэ сарын 28-ны өдөр буюу Бямба гараг хүртэл иргэдээс өргөдөл хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.
– Иргэд энэ хугацаанд өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд яах вэ ?
Заасан хугацаанд газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд хүчингүй болно. Өөрөөр хэлбэл энэ сарын 28-ны өдрөөс өмнө газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй бол дараагийн ээлжинд зарлагдсан байршилд дахин газар өмчлөх өргөдлөө өгнө гэсэн үг.
– Газар өмчлөлийн гэрчилгээ олголт хэдийгээр эхлэх бол ?
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 90 хоног буюу 3 сарын дотор газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу хуульд заасан хугацаанд багтаж, аль болох богино хугацаанд иргэдэд бичиг баримтыг нь олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
– Өмнөх цахим газар өмчлөл дээр иргэдийн нэр давхцах, цахим систем алдаатай ажилсан гэх зэрэг гомдол шүүмжлэл багагүй гарч байсан. Энэ удаагийн цахим газар өмчлөлд иймэрхүү алдаа гарсан уу ?
Иргэдэд бол мэдээж хардлага байлгүй яахав. Цаанаа яг юу болж байна, хуваарилчихсан бэлэн зүйлээ сонгож өгөөд юм бишүү гэсэн хардлага байгаа. Иймэрхүү буруу ташаа ойлголттой иргэдэд хандаж хэлэхэд цахим системээр газар өмчлөх асуудлыг зөвхөн нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцаж ажилладаггүй. Үндсэн чиг үүргийн хувьд Өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран цахим системээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Цахимаар газар өмчлөх системийн үндсэн сервер “Үндэсний Дата төв” төрийн өмчит газар дээр байрладаг, үйл ажиллагаа системийн сонголт, бүх процесс Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газрын хяналтан дор хамтын ажиллагааны хүрээнд явагддаг. Системийн сонголт бол ямар нэгэн тогтсон давтамжгүй, санамсаргүй байдлаар автоматаар сонгодог учраас шударга болдог. Харин сонгогдоогүй иргэд дахин дараагийн байршилд өргөдлөө гаргаад оролдоод үзээрэй. Таньд эрх нь нээлттэй байгаа шүү гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …