Авилгатай тэмцэх газрынхан Н.Энхбаярыг саатуулахыг завджээ

71338450f413d78foriginalБитvvний өдөр эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завджээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлэв. Тэд 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан юм. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн эх орондоо ирээд удаагүй байгаа Н.Энхбаярыг намын байрандаа байхад нь АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар ирж багагүй хугацаанд саатуулсан аж. Уг нь Н.Энхбаяр шинийн наймны билэгт өдөр 80 насны сүүдэр тохиож буй ээж Бүдханддаа хүндэтгэл үзүүлэхээр очих гэж байсан талаар МАХН-аас мэдээллээ. Мөн Н.Энхбаярын эсрэг ажиллагааг АТГ дахин эхлүүлсэн нь хувь заяаны эмгэнэл боллоо гэдгийг хэлэв.

Б.Анир

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …