Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Санхүү эдийн засгийн дээд сургууль”- тай нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэргэжлийн зөвөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, бүх талын судалгаа, шинжилгээ, оношлогоог эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийх, инкубаци, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын бизнест явцын, хөндлөнгийн шинжилгээ хийх, бизнес-сургалтын уялдаа холбоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн “МУИС-ийн Эдийн сургуулийн Эдийн засаг судалгааны хүрээлэн”-тэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэргэжлийн зөвөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, бүх талын судалгаа, шинжилгээ, оношлогоог эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийх, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжийн бизнест явцын, хөндлөнгийн шинжилгээ хийх, бизнес-сургалтын уялдаа холбоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Маш чухал мэдээ” ХМХ-тэй буюу /www.vip76.mn/ портал сайтаар дамжуулан нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвийн профайл хуудсыг нээн ажлуулах, Хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж цаашид хамтран ажиллахаар боллоо.
Харин “МООГОЛ КЛОУД” ХХК Монгол Улсад үндэсний хайлтын нэгдсэн мэдээллийн санд мэдээлэл оруулах боловсруулах, хайх, хөгжүүлэх, нэвтрүүлэх үйл ажиллагааг хангах, бизнесийн орчинг сайжруулах, иргэдийн мэдээлэл технологийн хэрэглээнд сургах хэвшүүлэх, дэмжих, Ухаалаг Улаанбаатар санаачлагыг хамтран дэмжин ажиллах, хувийн хэвшил болон төр засгийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Menics design компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжигч төвүүд болон Аж ахуй нэгж байгууллагуудын бүх төрлийн хаяг, хэвлэлийн чимэглэлээр мэргэжлийн промоутеруудыг зөвлөгөө, зар сурталчилгааны нэгдсэн үйл ажиллагааны чиглэлээр үйлчилгээ авах хэлбэрээр хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгууллаа гэж Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс мэдээллээ.