Дэлхийн дагуул гариг болох сар жилд нэг удаа дэлхийтэй хамгийн ойрхон байрлалд буюу ердийн үеэсээ 50 мянга орчим км-ээр дэлхийтэй ойртдог гэнэ.
Тодруулбал, сар ерийн үед дэлхийгээс 384 мянган км зайтай байдаг бол энэ өдөр 357 мянган км болж даруй 50 орчим мянган км-ээр дэлхийд ойртдог байна. Ингэснээр сар ердийн өдрийнхөөс 12 хувиар том харагдаж, 30 хувиар илүү гэрэлтэх аж. Өглөөний 07.00 цагаас эхлэн 32 минутын турш хамгийн их ойртож, хамгийн их гэрэлтэнэ хэмээн одон орон судлаачид үзжээ.
Жирийн хүний нүдээр харахад сүртэй том харагдахгүй хэдий ч одон орон судлаачдын хувьд хамгийн том боломж, завшаан болдог. Мөн хамгийн тод, хамгийн их гэрэлтэй бүтэн сарыг “Супер сар” хэмээн хочилдог бөгөөд анх 30 жилийн өмнө одон орон судлаач Ричард Нолле нээж байжээ.
А.Тамир