Дуучин Нара Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандлаа

nara36146864201409011341

Нийгмийг цочроогоод буй 4-хэн настай нялх үрээ зодож аминьд нь хүрсэн гэх хэрэг явдал олон нийтийн цахим сүлжээгээр нэг тарж, ТББ, иргэн бүр дуу хоолойгоо илэрхийлэн хүүхдийн хүчирхийллийг зогсоохыг хүсэж буй. Тэгвэл энэ талаар байн байн үзэл бодлоо илэрхийлж, УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүртэл үгээ дайгаад авсан дуучин Нара өөрийн цахим ертөнцөөр дамжуулан Хүүхдийн эсрэг үндэсний төвд ийн хандсан байна.

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв-д хандах нь:
Монгол улсын маань иргэд, эмэгтэйчүүд тэр тусмаа хүүхдүүд хүчирхийллийн бай болж амь насаа алдах цаашлан амьдрах итгэл найдвараа гээх явдал хирээс хэтэрсэн их боллоо.
Сүүлийн хэдэн өдрүүдэд ч биш аль дээр 20-иод жилийн өмнөөс нуугдмал дарагдмал хаагдмал байдалд өсөж үржсээр өнөөдөр харгис хэрцгий балмад явдалууд дэндүү эмгэнэлтэйгээр ар араасаа цувран хөвөрсөөр байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх газар яг юу хийдэг вэ, хүчирхийллээс хэрхэн яаж сэргийлж байна вэ, бас яагаад өдрөөс өдөрт хүчирхийллийн тоо бас хохирогчид нэмэгдсээр байна вэ??????? Гэдэг эдгээр асуултад ард иргэдэд бодит хариу өгөхийг хүсэж байна мөн түүнчлэн одоо бас хүчирхийллийн бай хохирогч болох магадлалтай доорхи зурвас бүхий тусламжуудийг анхааралдаа маш яаралтай авж дахиж Монгол хүний Монгол Хүүхдийн Эрдэнэт Амь эрсдэхгүй байхын төлөө хариуцлагатай арга хэмжээг яаралтай хийхийг хүсэж байна.
Хүсэлт гаргасан иргэн М.Нарантуяа ( Дуучин Нара )

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …