Монгол “Let me in” нэвтрүүлгийн ялагч эх орондоо ирлээ

letme542206610201502280516“ТВ-9” телевизийн Монгол “Let me in” нэвтрүүлгийн ялагч 24 настай С.Чимэгсайхан БНСУ-ын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт гоо сайхны хагалгаа хийлгээд эх орондоо өчигдөр ирлээ.

С.Чимэгсайхан нэвтрүүлэгт оролцохыг хүссэн 100 эмэгтэй дундаас ялагчаар тодорч, “Банобаги” эмнэлэг 100 хувь үнэ төлбөргүй гоо сайхны хагалгаанд орсон юм. Түүний гавлын ясны гажигтай байсныг мэс ажилбараар зассан байна. Тодруулбал, гавлын яс, шүдний эсрэг зуултын гажгийг эрүүл болгосон. Мөн нүд, хамар, хөхний хагалгааг нэмж хийж өгчээ.

“Монгол лет ми ин” нэвтрүүлгийн ялагч гурван сарын хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгээд ирсэн. Харин С.Чимэгсайханы ээж, аавыг хагалгаанд амжилттай ороод ирсэн охинтой нь уулзахаас нь өмнө бид сэтгэгдлийг сонссон юм.

“ТВ-9” телевизийн бэлтгэн хүргэж байгаа “Монгол лет ми ин” нэвтрүүлгийн 10 дахь дугаарыг 2-р сарын 28-ны бямба гаригт үзэгч та бүхэн “ТВ-9” телевизийн 1-р сувгаар хүлээн авч үзсэнээр С.Чимэгсайханы өмнөх болон шинэ төрх хэрхэн өөрчлөгдсөнийг үзэх боломжтой.

Эх сурвалж: www.tsahim.mn

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …