“Ээж бүхний дуу хоолой” эв санааны цуглаан цуцлагдлаа

524213_712442378872321_6948741497940230523_nӨнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас “Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группын эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж эв санааны цуглаан зохион байгуулах гэж санаачилсан боловч албан ёсны зөвшөөрөл аваагүйн улмаас Цагдаагийнхан цуглааныг цуцалсан байна. Эдгээр хөдөлгөөн байгуулсан бүсгүйчүүд төр засгаас иргэнээ хамгаалах систем тогтолцоог шаардахаас гадна хүчирхийллийн золиос болж амиа алдсан дөрвөн настай охины хэргийн талаар тодорхой шаардлага тавьж, алхам хийхээр болсон юм. Сайн дураараа нэгдсэн эмэгтэйчүүд олон жил хүчирхийллийн эсрэг хүч тарамдан ажиллаж байсан хүмүүсийг эгнээндээ нэгдэхийг уриалсан боловч цуглаан нь цуцлагдлаа.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …