Өвөлжөөнд байсан 15 үхэр шатжээ

fc9de9e616a9102ebigӨчигдөр нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт мэдээллийн хоёр дуудлага тус тус бүртгэгджээ.

Үүнд: Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ийн амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал шатаж байна гэсэн дуудлага тус тус ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа.

Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багт иргэн Д-н /эзэнгүй байсан/ 10х4 хэмжээтэй тоосгон байшин шатсаныг тус сумаас 50 орчим хүн ажиллаж унтраав. Төв аймгийн Жаргалант  сумын гуравдугаар багийн нутаг “Гангын ар” гэдэг /сумаас хойш 13 км/  газар иргэн Б-н өвөлжөө шатаж дотор нь байсан 15 үхэр хорогдсон байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …