Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

p19fehg1kj1b2v1t111nad10k1l1d2Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160  дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа Хариуцах хүн Хамтран ажиллах
1  Эрх зүйн бичиг баримт    боловсруулж, үүрэг даалгавраар хангах 2 дугаар сард Хурандаа
Ж.Болдбаатар
НЗДТГ
2  Оюутан –Цэрэг хөтөлбөрт
зориулсан сургалт зохион байгуулах
3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх Дүүргүүдийн цэргийн штаб
3   Их дээд сургуульд суралцаж
байгаа оюутан залуусын
“Оюутан- Цэрэг” хөтөлбөрт
хамрагдах судалгааг  гаргах
3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд Их, дээд сургуулиудын сургалтын алба
4   Их, дээд сургуулиудтай
хамтран сайн дурын үндсэн
дээр цэргийн алба хаах
сонирхолтой оюутнуудад
“Цэргийн ерөнхий бэлтгэл”
хичээлийг сонгон  суралцуулах
4-6 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав Их, дээд сургуулиудын сургалтын алба
5  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
хамрагдах оюутан
залуусыг эрүүл мэндийн
үзлэгт хамруулах
5 дугаар сард Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Ажлын хэсэг
6  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
хамрагдах эрүүл мэндийн
үзлэгт  тэнцсэн залуусыг
цэргийн албанд татан алба
хаалгах байгууллагад
хүлээлгэн өгөх
5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
7   Шаардлага хангасан оюутан
залуусыг цэргийн тусгай
бэлтгэл сургалтанд
хамруулах
6-8 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав БХИС
8  “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
хамрагдан цэргийн алба
хаасан залуусыг хүлээн авах
8 дугаар сард Хурандаа Ж.Болдбаатар Дүүргүүдийн цэргийн штаб
9 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт  хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн  штабд хүргүүлэх 8 дугаар сард Дэд хурандаа Б.Баямөнх Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …