Түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авна

fe17a68304b4d123d43969e5cb5c6898Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/163 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан VCH380001886 арлын дугаартай, Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 680 533 төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“МЕТРО”-ны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл …