Бидний мэдэхгүй Үнсгэлжин

Cinderella 20152015 онд үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй кино бол “Үнсгэлжин” кино юм. Бид “Золушка”-г шувуу, хулганатай төвөггүйхэн ойлголцож чаддаг, сайхан сэтгэлт ядуу бүсгүйн дүрээр сайн мэддэг. Энэ удаад уншигчиддаа шинэ кино нээлтээ хийх дөхсөнтэй холбогдуулаад тухайн бүтээлийн талаар мэдээлэл хүргэе.

Анх 1899 онд Үнсгэлжин олны хүртээл болж байжээ. Анхны хувилбараасаа гол дүрийн жүжигчид, тайз зэрэг нь өөрчлөгддөг боловч тухайн үлгэрийн утга санаа хэвээр үлддэг. 1899 оны бүтээлийг үзээд 2015 оны шинэхэн бүтээлийг харахад цаг хугацаа, зургийн талбай зэрэг хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох юм.

cendrillon-1899-02-g

1899 он гэхээр хэн бүхэнд маш хол мэт санагдаж байгаа. Францын кино найруулагч Жеорж Мельес үнсгэлжингийн үлгэрийг богино хэмжээний кино болгон олонд хүргэсэн байна. Үүнд гол дүрийн охин цагаан цамц, хар банзал өмссөн байжээ. Мэдээж тэр үед дуугүй кино хийгдэж байсан.

Тус кинонд Үнсгэлжин хамраараа газар үрж, уйлдаг хэсэг гардаг. Ийм хэсгүүдийг хүмүүст ойлгуулахын тулд тохирсон хөгжим, шум зэргийг нэмж өгдөг байжээ. 1899 онд тус киног хийж байх үед гэрэлт бөмбөлгүүд гарч ирэн, Үнсгэлжингийн хувцас солигддог үзэгдэл хамгийн хүнд хэсэг байсан гэдэг.

georges-mc3a9lic3a8s-cendrillon

Ханхүүгийн тухайд: бидний мэддэгээр ханхүү анхны харцаар Үнсгэлжинд дурлаж хуучин ноорхой хувцастай байсан ч түүнийг хайж олдог.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …