Онцгой байдлын шуурхай албанаас мэдээлж байна.
1. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны таван шарын 2 дугаар байрны 5 дугаар орцын 2 давхарт иргэн Д-н тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.02-ны өдрийн 14:53 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Сургууль”-ийн 4А хэсгийн 1634 тоотод иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 01:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хорооллын 15 дугаар байрны орцын жижүүрийн байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 01:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 3 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайт”-ын задгайд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 00:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Green house” зоогийн газрын хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.02-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 37 дугаар ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 1 дүгээр 60 айлын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 00:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 2 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуут” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.Эрэн хайх аврах ажиллагаа:
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Тээврийн товчооны 23 байрны өргөтгөл дээр хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.03.02-ны өдрийн 10:04 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Т /61 настай, эрэгтэй/ унаж нас барсан байсныг цогцсыг буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт суудлын автомашин жалга руу унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 00:41 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, дээрх автомашиныг татан гаргасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус, 5 хүн зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан тухай дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 02:55 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашиныг голын уснаас татан гаргасан.