Хэдхэн хоногийн өмнө МАН-ын 94-н жилийн ой болж өнгөрсөн. Энэ жилийн баярын онцлог нэгэн үйл явдал нь МАН-д гишүүнээр элсч буй таван залууд намын батлах гардуулан өгсний дотор Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн элссэн явдал байлаа.
Ж.Дамдинцэрэн нь JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тухай хуралд оролцогчид ам дамжин ярилцаж байсан бөгөөд МАН шинэ залуу боловсон хүчнээ JCI байгууллагаас сонгон, бодлогоор татан ажиллуулдаг гэх яриа чих дэлсэв.
Үүнээс өмнө Монгол Ардын Намын дэргэдэх томоохон байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнийг JCI байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед нь намдаа элсүүлж, ажиллуулж эхэлсэн байдаг. Тус холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ч бас Жэй Си Ай байгууллагын бүтээгдэхүүн. Энэ мэтчилэн МАН-д хариуцлагатай алба хашиж буй олон залуусыг өмнө нь JCI байгууллагад ажиллаж байснаар нь нэрлэж болохоор байна.
Тэгэхээр МАН JCI байгууллагын чадварлаг залуучуудыг онилж, намдаа бодлогоор татан ажиллуулдаг гэх олны үг ортой ч байж болох юм.