Шадар сайд албан даалгавар хүргүүлжээ

15030301Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын талаар Шадар сайдын зөвлөх Н.Учрал, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарын албаны хүмүүс мэдээлэл хүргэлээ. Улсын хэмжээнд 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо Богдхан уулын Төр хурахын аманд ойн түймэр,  ОХУ-д хээрийн түймэр гарсны улмаас улсын хил давж Дорнод аймгийн Дашбалбар суманд 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хээрийн түймэр орж ирсэн зэрэг нь аймаг, орон нутагт хуурайшилт ихтэй түймрийн гаралт, давтамж нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна гэлээ.

Иймд 2015 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор Шадар сайдын зүгээс албан даалгаврыг албан даалгаврыг Улсын онцгой комиссын гишүүн, БОНХАЖ-ын сайдад, Аймаг, нийслэлийн засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга нарт, Батлан хамгаалахын сайдад, Цагдаагийн ерөнхий газрын даргад, Хил хамгаалах ерөнхий газрын даргад, Улсын онцгой комиссын дэд дарга, ОБЕГ-ын даргад тус тус хүргүүлсэн байна.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхээр хуурайшилтын улиралд хариуцсан яам, агентлагууд ой, хээриийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгааны ажлыг хангалтгүй явуулж байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, нэмэгдэж улмаар  хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөнд учрах хохирлын хэмжээ өссөөр байгааг анхааруулж сонор сэрэмжтэй ажиллахыг Шадар сайд албан даалгаварт анхааруулсан байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …