2015 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 6 /Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорнод, Төв аймгийн 3 сум/, обьектын гал түймрийн 852 тохиолдол гараад байна.
Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 19 га ой, 7000 га хээр, нийт 7019 га талбай түймэрт өртөөд байна.
Түймрийг унтраахад онцгой байдлын байгууллагаас 105 албан хаагч, 10 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 1 албан хаагч, орон нутгаас 90 иргэн, 17 автомашин, нийт 195 хүн, 27 автомашин техник, хэрэгсэлтэйгээр ажилласж бүрэн унтраагаад байна.
Харин обьектын гал түймэрт 18 хүн өртөж нас барж, 7 хүн түлэгдэж гэмтэн 382 гэр, орон сууц, 43 барилга байгууламж шатаж, 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 95 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Энэ онд ихэнх нутгаар хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй тул Улсын онцгой комиссын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг гаргаад байна.
Эх сурвалж: www.dorgio.mn