Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Налайх дүүрэгт ажиллаа.Үүнд:
авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах
- арга зүйн удирдлагаар хангах
- авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж
- хууль тогтоомжуудыг сурталчлах
- судалгааны дүн танилцуулах
- судалгаа авах зорилго чиглэлүүд багтсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд налайх дүүргийн ИТХ, түүний Ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 39 төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдэд оролцсон. Мөн тэдгээрийн 137 албан тушаалтанд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалт хийж, 40 албан тушаалтныг оролцуулсан асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Авлигын хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн 450 сурагчид “Шударга хүний 7 дадал” лекцийг илтгэгч багш Ү.Амарбатаар уншуулсан юм. Хүүхдүүд ч үүнд идэвхтэй оролцлоо.
Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд дүүргийн төрийн бүх байгууллагын удирдлагаас батлан гарсан шийдвэр, дүрэм, журам заавартай танилцаж, нягтлан үзлээ.