407-р ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан “Гэгээн өдөр” өдөрлөг зохион байгууллаа

IMG_0303Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эмэгтэй алба хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангитай хамтран “Гэгээн өдөр” өдөрлөг зохион байгууллаа.
Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллага төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар , “В” салоны хамт олон , тус цагдаагийн хэлтсийн 28 эмэгтэй алба хаагчид болон тус ангийн хянагч нар, 308 хүмүүжигчид тус тус оролцсон юм.

Үйл ажиллагааг нээж Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, цагдаагийн ахлах ахлагч Б.Төгсбаяр үг хэлж, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа төвийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар ном хурж, “В” салоны хамт олон тус ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлэн дэмжиж ажилласан нь бүсгүйчүүдийн талархлыг хүлээлээ.

IMG_0009 IMG_0031

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …