Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар 14 сая төгрөг хурааж авчээ

32_4cf56333150bd59d9c73610adc3378c5052857faБаянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн байна.

    Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь багшлах эрхгүй байсныг тогтоолоо.

    Цэцэрлэгийн эрхлэгч нь 10 бүлгийн 313 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчдаас албадлагын шинжтэйгээр 14 сая гаруй төгрөг хураан авч зарцуулсан байна. Энэ нь БСШУ болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Сургууль, цэцэрлэг хөгшүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д заасан “…Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг юм.

     Эрхлэгч Г.Оюунсүрэн цэцэрлэгийн сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулаагүй, санд төвлөрсөн мөнгийг эцэг, эх, багш нарын гар дээр бэлнээр байлган зарцуулж байжээ.

    Цэцэрлэгийн гал тогооны таазнаас байнга ус дусдаг, маш их чийгтэй орчинд хоол бэлтгэдэг, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус, чийгтэй орчинд хадгалдаг, хүүхдийн хоолны дээж авалт ил задгай, анги, бүлгийн ариун цэврийн өрөөний бохирын шугам, угаалтуур, суултуурыг солихдоо хүүхэд, багш ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчил улсын байцаагчийн шалгалтаар мөн илэрлээ. Иймээс зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч биелэлтийг нь дахин шалгах, багшлах эрхгүй нэр бүхий хүмүүсийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан тоотыг Нийслэлийн Боловсролын газар, БГД-ийнБоловсролын хэлтэст хүргүүллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …