“Цусаа бэлэглэж-амьдрал хайрлая” аян эхэллээ

DSC00442Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяны нээлт өнөөдөр ЦССҮТөвийн байранд боллоо. Энэ аяныг Монголын Оюутны холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. 3 сард цусны өвчин эрс ихэсдэг учир үүнтэй холбогдуулан оюутнуудыг байнгын донор болгож, жилд 2 удаа ч болтугай цусаа өгвөл цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аврах зорилготойгоор ажиллах гэнэ. Аяны хүрээнд Монголын оюутнууд цусаа харамгүй хайрлаж идэвхтэй оролцохыг уриалсан бөгөөд зарим оюутнууд цусаа өгч эхлээд байна. Тухайлбал “Глобал удирдагч” дээд сургуулийн оюутнууд өчигдөр цусаа өгсөн бол өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд ирж цусаа өгөх юм байна. Энэ мэтчилэн зохион байгуулалттайгаар их, дээд сургуулиудад очиж цус авах аянаа үргэлжлүүлэхээ ЦССҮТ-ийн мэргэжилтэн мэдэгдлээ.

DSC00436“Цус бол 3 сарын дотор бүрэн шинэчлэгддэг, эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө учруулдаггүй учраас бусдад амьдрал бэлэглэцгээе” гэж 44 удаа донор болж цусаа өгч байгаа 100 гаруй хүний амийг аварсан хүндэт донор АУҮИС-ийн 5 курсын оюутан Ганхуягийн Бадрал уриалж байна.

DSC00443 DSC00448

Л. Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …