Бүрэн шаталттай зуухыг 3-р сарын 30-ныг хүртэл худалдана

ZUH-1Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа.

Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан 7 төрлийн зуухыг өнгө, загвар, үйлдвэрлэсэн улс зэргээс хамааран зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 17.600-221.300 төгрөгөөр худалдан авч байна.

Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чирэгдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс дүүргийн 8,12,15,18 дугаар хороон дээр мэдээлэл өгөх, өргөдөл, хүсэлт, бүртгэл хүлээн авах цэг ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл байрлан ажиллана.

Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтэй иргэд өөрийн иргэний үнэмлэхийг эхнэр/нөхрийн үнэмлэхийн хамт, ганц бие өрх толгойлсон бол хорооны тодорхойлолт авчирна. Дэлгэрэнгүй мэдээллийг 312194, 318124 дугаарын утаснаас авч болно.

PhotoShare ZUH-2

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …