Өнгөрсөн тавдугаар сард Умард Каролина мужийн оршин суугч Донте Жамар Симс гэгч твиттертээ таван удаа “Барак Обамаг алах зорилготой байгаагаа жиргэж, өөийгөө Жон Кеннедиг хороосон Ли Харви Освальдтай зүйрлэсэнээс болж” зургаан сар хоригдох ял сонссон билээ. Тэгвэл энэ удаад Алабама мужийн оршин суугч 26 настай Жарвис Бриттон гэгчийг твиттерээр дамжуулж мөн л Барак Обамаг хороохыг уриалсан хэмээн хорих ял оноожээ.
Тодруулбал, тэрээр 2012 оны есдүгээр сард “Ерөнхийлөгчийг алчихъя л даа” хэмээн жиргэснээр нэг жил шоронд хоригдох болсон байна. Мөн Жарвис Бриттон шоронгоос ялаа эдлэж гарсныхаа дараа ч гурван жилийн турш цагдаа нарын хяналтад байх ажээ.
М.Сониуч Ugluu.mn