Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх аж. Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж байна. Энэ санамж бичиг байгуулагдсанаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилго бүхий ШӨХТГ-ын төлөөлөл манай яамны үндсэн шийдвэр гаргах механизмуудад гишүүнчилж орж ирнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд яригддаг барилга хүлээн авах комисст, барилгуудаар хийх шалгалтуудад ялангуяа сайдйн үзлэгийн багт оролцож явах боломж бүрдэж байгаа юм. Бид механизмын хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар стандартыг хангуулах талаас сайдын үзлэг гэдгийг бий болгож байгаа. Ингэхээр барилгын эхний шатаас эхлээд л хэрэглэгчийг төлөөлдөг байгууллага үгээ хэлээд, хэрэглэгчийн эрх бодитойгоор тусаад явах юм” гэж ярилаа. Мөн барилга баригдаж, хэрэглэгч орон сууцанд орсны дараа хичнээн гомдол гаргаад хохиролоо эргүүлэн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тиймээс бид үүнийг эхнээс нь хянаад явахаар шийдсэн гэдгийг онцлов.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …