Нийслэлийн хөрөнгөөр “Нийслэлийн цагдаагийн газар”-т парк шинэчлэл хийн 75 авто машин хүлээлгэн өгөх ёслол яг одоо төв талбай дээр болж байна.
Энэ талаар НЦГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Б.Цогтбаяраас тодрууллаа. Тус 75 авто машин нь “KIA RIO” маркын 2013 оны 4-р сард үйлдвэрлэгдсэн, механик короптой, 6 шатлалт хөдөлгүүртэй цоо шинэ авто машинууд бөгөөд дагалдах есөн дугуутай ирж байгаа аж. Өмнө нь хэрэглэгдэж байсан авто машинууд нь запас дугуугүй байдаг байсан тул цагдаа нар ганц дугуйгаа өвөл зунгүй хэрэглэдэг байжээ. Харин одоо ээлжин дугуйтай шинэ авто машинуудтай болсон тул эдлэгээ болоод ажлын хувьд ч хөнгөрч байгаа юм байна.
Мөн тус авто машинуудыг Герман, Португал, Мексик зэрэг олон улсын цагдаа нарын авто машинуудыг судлаж, тэдэнтэй адил шаардлага хангахуйц байдлаар тоноглосон байна. Өнгө үзэмжийн хувьд өмнө нь автомашинууд дээр байсан хөдөлгөөнт эргүүл гэсэн тэмдэглэгээг авч “police эргүүл” болгон өөрчилсөн аж. Учир нь өмнөх хөдөлгөөнт эргүүл гэсэн тэмдэглэгээ нь хөдөлгөөнт эргүүл хөдөлж явж эргүүл хийдэг бусад нь хөдөлгөөнгүй мэт утга агуулга илэрхийлж байсан тул өөрчилж, цагдаагийн бүх авто машинууд адил тэмдэглэгээтэй болсон байна.
Ийнхүү НЦГ-т парк шинэлэл хийгдэж шинээр 75 авто машин нэмэгдсэнээр НЦГ нийт 135 авто машинтай болж байгаа юм.
Дашрамд дуулгахад, одоо хэрэглэгдэж байгаа автомашинууд нь 6 жил ашигдагдаж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа нь ирэх жил дуусах юм байна.
М.Сониуч Ugluu.mn