Ноён уулын асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчид, иргэд ярьж байна. Тэд нэрээ нууцлахыг хүссэн юм.
Энд ямар ямар компани үйл ажиллагаагаа явуулдаг юм бол…
Ноён уулыг тойрсон олон компани бий. Миний мэдэхээр Монзул, Гацуурт, Сентерра Гоулд гээд компаниуд Ноён уулыг ухахаар үйл ажиллагаагаа явуулж байна. Урт нэртэй хуулийг гараагүй байхад энд зам тавиад, 2010 онд Урт нэртэй хууль гарснаар хуулиндаа захирагдаад үйл ажиллагаа нь зогссон.
Гацууртын Чинбат Ноён уулын ам болгон дээр уурхай ажиллуулж, уулыг там болгож эвдэж сүйтгэсэн гэж иргэд ярьж байна. Газар дээрээ яг ямар байгаа вэ?
Гацуурт компаний захирал Чинбат хэдэн оноос ч юм бэ дээ, олборлох ажлаа эхлээд уул нуруудыг сэглэсэн. Доошоо яваад харах юм бол энэ уул нурууд бүгд овон товон нүх болсон байгаа. Одоо ч гэсэн Гацуурт энд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эхнэр нь үүгээр ирээд байдаг. Анх Гацуурт эндэхийг сэглээд хаясан шүү дээ. Сэглэсэн газар дээрээ Гацуурт компани нөхөн сэргээлт одоо хүртэл хийгээгүй хэвэндээ байгаа.
Үүнийг сонирхохоор иргэд орохоор нь нэвтрүүлэхгүй байна ямар учиртай юм бэ?
Мэдэхгүй . Гацууртын нөхөн сэргээлт хийгээгүйг нууж байгаа юм байлгүй дээ. Өөр юу нуудгийг сайн мэдэхгүй байна. Бас нөгөөтүүгээр нөөцөө тогтоосны дараа алтны нинжаанууд зэрэгцээд ороод ирдэг. Тэднээс ч давхар хамгаалдаг байх.
Сентерра Гоулдын ард хэн байдаг вэ? иргэд үүнийг юу гэж ярьдаг вэ?
Баярцогт л байдаг байх даа, тэгж л ярьдаг. Баярцогтыг тодорхой хувийг эзэмшдэг гэж ярьдаг юм билээ шүү дээ. Уг нь С.Баярцогтыг бид сонгож гаргасан юм байгаа юм. Гэтэл иргэдийнхээ итгэл дээр дөрөөлж хувь ашгаа бодоод байгалийн баялаг руу дайрсан. Одоо ч бүх хүн мэддэг болж дээ.
Баярцогт гишүүн цагаан сараар ‘’Сэлэнгээ Сэлэнгээ сэрүүн булгийн усаа’’ гээд л байгальдаа хайртай дүр эсгээд л дуулаад яваад байгаа хүн шүү дээ...
Тэр Сэлэнгээ бодох битгий хэл Монголоо боддоггүй хүн биш үү… Гадаадад өчнөөн төчнөөн нууц данс энэ тэр гээд. Одоо энэ Ноён уул руу улангасан дайрч байгааг нь хар л даа, хэлэх ч үг алга…