Эрчим хүчний салбарыг алдагдлаас гаргахад анхаарах хэрэгтэй

102f4a691f50899e359e341973a580cdЭрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн төрийн өмчит аж ахуйн түүгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа эхлээд байгуллагынхаа талаар товч танилцууллаа. “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эх суурь 1959 онд тавигдсан. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа, нэр хаяг, харьяалал хэдэнтээ өөрчлөгдөж байжээ. 2013 оноос ЭХЯ-ны харьяалалд шилжиж, 2014 оны долдугаар сараас одоогийн  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэсэн нэршлийг авч Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгсөн. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрхэм зорилго нь эрчим хүчний салбарын хөгжлийн хөтөлбөр боловсруулах,  олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,эрчим хүчний салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх, иновацийн чиглэлээр технологийн судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь 2014 онд “Энержи Монголиа-2014” олон улсын хурал, үзэсгэлэнг Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан. Мөн “Азийн супер сүлжээ-Говьтек” олон улсын хурлыг ЭХЯ-тай хамтан зохион байгуулсан. Түүнчлэн Солонгосын захиалгаар хийн турбогенератортай Багц цахилгаан станцыг монгол оронд нэвтрүүлэх ТЭЗҮ-г боловсруулж, Эрдэнэт-Булганы ЦТС, Багануур, зүүн өмнөд бүсийн ЦТС, Дархан-Сэлэнгийн ЦТС компаниудын техникийн шинэчлэлийн ТЭЗҮ-г боловсруулсан.  Одоо БСШУЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр “Монгол Улсын  түлш эрчим хүчний нэгдсэн баланс, дүн шинжилгээ” гэсэн томоохон судалгааны ажлыг эхлээд байна. Зураг төслийн хувьд Буянт ухаа хорооллын 110/10  кВт-ын 2 дэд станцын зураг хийгдсэн.

5bedcba56d759817805e219464e80285

Манай хүрээлэн 2015 оны хувьд 1 тэрбум 263 сая төгрөгийн орлоготой байхаар ажлаа төлөвлөсөн. Энэ 2015 онд “Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ойрын болон дунд хугацааны хөтөлбөр” боловсруулах, БНХАУ, Монгол Улсын хооронд эрчим хүч экспортлох, импортлох эдийн засгийн судалгаа хийх,  “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” олон улсын хурал, АСЕЙМ-ын дээд хэмжээний уулзалтыг угтаж Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон улсын зөвлөлдөх уулзалт гэх мэт томоохон төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

 Манай хүрээлэнгийн эзэмшиж байсан байр актлагдсан тул суурин дээр нь шинэ байр барихаар зураг төсөл нь хийгдсэн. Энэ жил барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна” гэж  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа хэллээ.

“Цаашид ЭХЯ-ны шинжлэх технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудад хөндлөнгийн шүүмжлэгч, шинжээчийн үүргийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гүйцэтгэж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хийгдэх ажил нэмэгдсэнээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн санхүүгийн чадавхи ямар нэгэн хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байгаа” гэж  Эрчим хүчний  дэд сайд Ө.Пүрэвбаатар хэллээ.

“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэдэг маань нэрийг нь авч үзэхээр Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх судалгаа, шинжилгээний ажил эрхэлж санал дүгнэлт гаргаж ЭХЯ-ийг шинжлэх ухаан , технологийн сүүлийн үеийн мэдээллээр хангаж байх ёстой байгууллага байх ёстой. Энэ тал дээр анхаарлаа хандуулж, Эрчим хүчний салбарыг алдагдлаас гаргахад чиглэгдсэн тооцоо судалгаа хийж, ойрын хугацаанд санал дүгнэлт,гаргах хэрэгтэй” гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …