Баянгол дүүрэгт гэмт хэргийг бууруулах арга хэмжээг эхлүүллээ

32_e7aa5881f24689ac13ded97fdea3d136980712b4Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ оны 3 сараас эхлэн Баянгол дүүргийн 17-р хороонд арга хэмжээг эхлүүллээ.

Гэмт хэрэг, зөрчил өссөн хороод дээр:

• Гэмт хэрэг, зөрчлийн судалгаанд дүн шинжилгээ хийж, цаашид нийслэл, дүүрэг хороодын засаг дарга, ГХУСАЗЗ, салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтрах
• Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион явуулах аргачлалыг гаргах
• Нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах
• Хорооны эмцэг цэгүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагч, ОНЦА, урамшилт эргүүлийн судалгаа гаргаж, нөхцөл байдалтай уялдуулан явган, автомашинт эргүүлийг удирдан зохион байгуулах
• Гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулах , холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах
• Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хэрэгжүүлэх, судалгаа хийх
• Архи, согтууруулах ундааны эргэлт, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм

 Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …