Монгол банк ямар хүмүүст нь их хэмжээний буцалтгүй тусламж олгов

download (1)УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ удаа дараа мэдэгдээд буй.

Тэрбээр “Битүүний өдөр тавын даваа эхэлчихсэн, УИХ-ын гишүүд IPAD дээрээ бөх үзээд сууж байсан ийм үйл явц дунд их олон гишүүн халамцуу байсан. Та нар бүгдээрээ харсан. Дараа нь шүүмжлэлүүд явж байсан. Ийм үеэр Ашигт малтмалын хууль, Урт нэртэй хууль, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал гээд олон чухал асуудлыг хэлэлцэж кнопдож, Их хурал шийдвэрлэсэн. Бид энэ асуудлуудыг олон нийтийн анхаарлаас хөндийрүүлж шийдвэрлэж болохгүй ээ, хэлэлцүүлгийн явц олон нийтэд нээлттэй байх ёстой гэдэг байр суурьтай байсан. Тэгээд 18.00 цаг гээд ажлын цаг дуусмагц мэдэгдэл хийж, чуулганы танхимыг орхиж явсан. Яг энэ үеэр асуудал оруулсан гишүүдийг нь байхгүй байхад асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Бид С.Баярцогт сайдын асуудлыг дахин өргөн барина.

11025654_658658270928104_3321793221097325588_n

Хэдийгээр бидний тавьсан асуудлыг олонхоороо хүч түрэн шийдээд С.Баярцогтын асуудлыг авч үлдсэн боловч бид нэгдүгээрт дахин С.Баярцогтын асуудлыг хөндөж тавина. Хоёрдугаарт, 17.5 тэрбум төгрөгтэй холбоотой Оюутолгойд өгөх зөвлөгөөний асуудал цаашаа улам хөврөх болно. Энэ хаашаа чиглэж хөврөхийг бид мэдэхгүй. Асуудлуудыг дэс дараатайгаар баримттайгаар тавих болно. Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.4, 5.5 дахь заалт бол Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг баталгаажуулсан ийм заалт байгаа юм. 6.1 бол Монгол Улсын газрын хэвлий, түүний доорх баялаг, ой, ан амьтан, ус, ургамал бүгд гагцхүү ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэсэн байгаа. Энэ эзэн нь ард түмэн. Төр түүнийг хамгаалах үүрэгтэй гэсэн заалт. Үүнийг баталгаажуулж Ашигт малтмалын хуульд Монгол улсын иргэд төрөөрөө дамжуулж хувь эзэмшихээр заасан юм. Гэтэл энэ хувийг үгүй болгоно гэдэг заалт өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа. Энэ асуудлыг Үндсэн Хуулийн Цэцэд тавина гэж бодож байна” гэж мэдэгдсэн.

Мөн “Ерөнхийлөгчийн удаа дараа үйлдэж байгаа хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох эрх Монгол Улсын Их Хурал байгаа” гэдгийг сануулаад хэрвээ Монгол Улсын хуулийг зөрчин гадны ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж уучилж болж байгаа бол Монголын ард иргэдийнхээ хүсэлтийг сонсож, Ц.Мөнхбаяр гэдэг хүнд уучлал үзүүлэх байхаа гэж найдаж байна” гэсэн хүсэлт гаргасан.

Тэгвэл энэ удаад Монгол банктай холбоотой нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ.

mglbank_1

Энэ бол Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар их хэмжээгээр буцалтгүй тусламж шилжүүлсэн гэх баримт.

“Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга……гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа…..гэх мэт….” гэж өөрийн цахим хуудсаар дамжуулан баримт дэлгэжээ. 

11054492_10205438104645362_2699440019759353053_n 10994321_10205438104285353_203233872773001478_n 11025789_10205438103845342_3174244544281464336_n

Мөн тэрбээр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хандан хуулийн дагуу мэдээлэл гаргуулж авах хүсэлт, албан бичиг илгээсэн байна.

11056566_10205438103245327_405600333588582392_nБуцалтгүй тусламж авсан гэх эдгээр эрхмүүдэд яг ямар үндэслэл, нөхцлөөр тусламж олгосон бэ? гэдгийг Авлигатай тэмцэх газар болон холбогдох байгууллага шалгаад ард иргэдэд хариултыг нь хэлэхийг хүлээж суух хэрэгтэй болох нь.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …