МСНЭ-ээс салбарын шилдгүүдээ шагналаа

Монголд сэтгүүлзүйн байгууллага үүсч хөгжсөний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.

11040718_403197159839804_638205637_nОдоогоос 102 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарыг хэвлэн түгээснээр Монголын сэтгүүлзүй өөрийн түүхээ бичиглэж эхэлжээ.

Түүхэн ойн энэ өдөр МСНЭ-ийн байранд уран бүтээлч, сэтгүүлчдэд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.  Энэхүү арга хэмжээнд  МСНЭ-ийн удирдлагууд оролцож шилдгүүдэд шагнал гардууллаа.

Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн медалиар Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ж.Баяржаргал, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр П.Анужин, “Ган үзэгтэн” шагналаар Б.Мөнхтуяа, Ц.Чанцал нар шагнагдлаа.

11047053_403197166506470_2140891700_n 11051262_403197173173136_1807045273_nӨглөө.мн сайтын хамт олноос нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиллагсдад Монголд сэтгүүлзүйн байгууллага үүсч хөгжсөний 102 жилийн ойн мэндийг хүргэж байна.

Н.Тика

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …