Монголд 10 эмэгтэй тутмын 8 нь зээлтэй байна

 DSC004502015 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулж Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч онд хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааныхаа дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа: Судалгааг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй, Стратеги академи, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран орон даяар түүврийн аргаар, нийт 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан нь сүүлийн жилүүдэд олон нийтийн байгууллагын зүгээс анхлан хийгдсэн чухал ач холбогдолтой томоохон судалгаа болсныг онцоллоо. Фридрих Эбертийн төслийн удирдагч Ч.Оюунгэрэл: Судалгааны үр дүнгээс онцлоход улс төр-эмэгтэйчүүдэд хэрхэн ээлтэй байна вэ гэдэгт дийлэнх нь маш муу гэж хариулсан нь эмэгтэйчүүдэд анхаарч ажиллах ёстойг харуулж байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр эрүүл, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн сэтгэл ханамж маш муу гарсан. 10 эмэгтэй тутмын 8 нь зээлтэй байна. Иймээс бид цаашид судалгаан дээрээ тулгуурлан Мөрийн хөтөлбөртөө бодитой цогц ажлыг тусган хийх болно гэдгээ хэллээ.

Л.Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …