Монголчууд бид хэзээнээсээ өвдсөн зовсон нэгнээ тусалж тэтгэдэг уужуу сэтгэлтэй түмэн. Саяхан л 3 сая дахь иргэнээ өлгийдөн авч биднийг баярлуулсан нь саяхан. Инээд нь цангинаж хорвоог жаргалтай харцаараа гийгүүлж байх учиртай бяцхан үрсийн зарим нь хэн нэгний хүчирхийллийн золиос болж байхад зарим нэгэн хүнд өвчиндөө шаналан биендээ ахадсан зовлонг үүрч явна.
Хулан охин одоо 10 сартай. Төрөлхийн зүрхний хүнд гажигтай. Энэ төрлийн хүнд гажиг нь Монголд эмчлэгдэх боломжгүй учир Энэтхэг улсад очиж эмчлэгдэх шаардлагатай юм. Эмчилгээ нь хүнд хагалгаанд орох бөгөөд 30 сая төгрөгийн төлбөртэй. 10хан сартай хорвоод амьдрах гэж тэмцэж байгаа охин Ээж 2 эгчийн хамт амьдардаг. Том охиноо сургуульд нь хүргэж өгөхийн тулд Өвчтэй охиноо тэврээд бага охиноо үүрээд амьдралын шуургыг сөрж яваа Баярцэнгэл эгчид болон бяцхан охинд туслахад гагцхүү бидний сэтгэл л хэрэгтэй байна.
Залуусын Давалгаа ТББ-ын залуучууд “Мөнх Цохилох Зүрх 2” аяныг зохион байгуулж, Баярцэнгэл эгч болон Хулан охины хагалгааны зардалд зориулж олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Залуучууд маань нэгдэж Хулан охины төлөө, бидний нэгэн гэрэлт ирээдүйн сайн сайхны төлөө нэгдэж байна. Үүнд таны тус, таны сэтгэл, таны бага гэж голохгүй хандив хэрэгтэй байна.
Өнөөдөр таны хийсэн сайн үйлс маргааш танд мянганд жаргалыг авчрах болно.
Хандивын Данс: Хаан банк 5007942347
Холбоо барих Утас: 88112479
Мессэж дугаар: 155889
Хором мөч бүрийн үнэ цэнийг хайрлаарай